Мэдээ мэдээлэл

Логистикийн 7 хоногийн мэдээ

Логистикийн 7 хоногийн мэдээ

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар  хүлээгдэж байгаа2600 TEU буюу 1300 чингэлэгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс:

  • Xingang North терминалд – 1500 TEU
  • Wujie терминалд- 1100 TEU
  •  Xingang Port терминалд- 100 TEU   
  • Тяньжинаас ачигдсан чингэлэг 5-7 хоногт хилээр, Замын-Үүдээс 5-8 хоногт ачигдан  Улаанбаатарт орж ирж байна.

Жич: ​Ачаалалтай улирал эхэлж байгаа учраас Зүүн Өмнөд Азийн гол боомтуудын түгжрэл эхэлсэн байна.

-Сингапурын боомтын түгжрэл 36%

-Порт Кланг/Малайз/ боомтын түгжрэл 50%  нэмэгдсэн байдалтай байна. Үүнээс харахад боомтуудын түгжрэл нэмэгдэн ачаалал ихсэж байгаа нь далайн тээврийн хөлөг онгоцнуудын хуваарьт шууд нөлөөлж саатал үүсгэж байна.

Мөн түлшний үнэ өссөн нь тээврийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлсэн учир тээвэрлэгчид зардлыг нөхөхийн тулд олон чиглэлд тээврийн үнийг нэмж байна.

Та бүхэндээ Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.

 

💬 Үнийн санал авах