Олон улсын буухиа шуудангийн FedEx express компани нь жилийн хугацаанд хамгийн амжилттай ажилласан багийг шалгаруулах, урамшуулах, FedEx брэндийн зорилгыг таниулах, багийн ажиллагааг сайжруулах зорилгоор “Сustomer Service Week” баярыг жил бүр дэлхийн өнцөг булан бүрт байгаа Харилцагчийн үйлчилгээний багуудтайгаа хамт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
FedEx Mongolia нь 1995 оноос хойш FedEx буухиа шуудангийн үйл ажиллагааг эрхэлж, хүргэлтийн үйлчилгээний стандартын дагуу шуудан, илгээмжийг хаалганаас хаалганд хүргэн амжилттай ажиллаж байгаа бөгөөд 2021 ажлын үр дүнг дүгнэж, ирэх оны төлөвлөгөө, бусад хийгдэх ажлуудыг хэлэлцэж “Сustomer Service Week 2021” баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.
#CustomerServiceWeek #PowerOfService