АНУ-ын Тээврийн яамны эрхэм төлөөлөгчид Монгол Улс-д айлчилсан бөгөөд “Төмөр замын аюулгүй байдал” сургалт, семинар уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Мөн тус айлчлалын үеэр Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа, чингэлэгт терминалын нөхцөл байдалтай танилцлаа.
Тус уулзалтад:
-Холбооны төмөр замын захиргааны Олон улсын хөтөлбөрийн захирал Барбара К.Барр
-Холбооны төмөр замын захиргааны -Судалгаа хөгжил, технологийн албаны -Судалгааны хөтөлбөрийн менежер Мелисса Шурланд
-Холбооны төмөр замын захиргааны Төмөр замын аюулгүй байдлын албаны системийн инженер Фредерик Ж.Моттли
-АНУ-ын Тээврийн Яамны Олон улсын тээвэр, худалдааны албаны Ази, Номхон далайн ахлах менежер Жозеф Трэйни
-МУ дахь АНУ-ын Элчин Сайдын Яамны төлөөлөл нар тус уулзалтад оролцсон юм.