БНХАУ-ын Тяньжин боомт-д их хэмжээгээр хуримтлагдаад буй Монгол Улсын импортын ачааны чингэлгүүдийн татан авалтыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор БНХАУ-ын талтай хамтран 2023 оны 12-р сарын 02-ны өдрөөс шуурхай ажиллаж эхэлсний үр дүнд 2024 оны 1-р сарын 9-ны өдрийг хүртэл нийт 11526 чингэлэг татан авч Улаанбаатар хотод 11444 чингэлэг буулгасан үзүүлэлттэй байна. 2023 оны 12-р сарын 02-ний өдрийн байдлаар Тяньжин боомтод хуримтлагдаад байсан 4050 орчим чингэлгүүдийн хуримтлал 2024 оны 1-р сарын 05-нийг хүртэлх хугацаанд 2700 орчим болтол буурсан үзүүлэлттэй байсан боловч сүүлийн өдрүүдэд Тяньжин боомтоос ачаа татан авах ажил удааширч байгаа нөхцөл байдал ажиглагдаж байна.
Энэ нь Улаанбаатар хотод хүлээн авагчид ачаагаа авч контейнер сулрахгүй байгаагаас үүсэж байна. Монгол Улсад ирсэн импортын чингэлгүүдийг зохион байгуулах Улаанбаатар хотын талбайнууд дүүрч хүндрэл учруулж байгаатай холбоотой УБТЗ ХНН Тяньжин боомтоос ачаа бараа татан авч чадахгүй байдалд хүрч болзошгүй байгаа тул эрхэм хүндэт үйлчлүүлэгч иргэд, компаниуд ирсэн бараагаа шуурхай хүлээн авч дараагийн үйлчлүүлэгчдийг саадгүй үйлчлүүлэх боломжоор хангана уу.
Жич: Туушин терминал логистикийн төв амралтын өдрүүдэд ажиллаж байгаа тул та бүхэн яаралтай ачаагаа авна уу. Холбогдох дугаар: 7010-5757