Мөн энэ хугацаанд Эрээн боомт руу авто тээврээр ойролцоогоор 840 чингэлэг тээвэрлэгдсэн байна.
Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол Улс руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж буй 4,000 TEU буюу 2,000 гаруй чингэлгийн үлдэгдэл үүсээд байна.
Төмөр замын тээврийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор галт тэргэнд ачигдах дундаж хүлээлгийн хугацаа 30–35 хоног болж байгаа тул харилцагчид тээвэрлэлтийн төлөвлөгөө, хүргэлтийн хугацаандаа зохих зохицуулалт хийхийг зөвлөж байна. Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 855 чингэлэг байгаагаас: Ачаатай-433, Хоосон-422 чингэлэг байна.
Жич:
Эрээн/Замын-Үүдийн төмөр замын хил дээр вагон хуримтлагдсан, Шинган боомт дахь хүлээлгийн хугацаа уртассан, мөн Эрээн чиглэлд замдаа саатсан вагонуудын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор олон импортлогчид болон ачаа эзэмшигчид Наадмын баярын өмнө ачаагаа амжиж татан авах зорилгоор авто тээврийг сонгож эхэлжээ. Үүний үр дүнд зах зээлд ачааны автомашины эрэлт огцом өсөж, автомашины хомсдол үүсээд байна. Энэхүү нөхцөл байдал нь:
• Авто тээврийн хугацаа уртсах
• Тээврийн хэрэгслийн олдоц буурах
• Авто тээврийн тариф өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна
Зах зээлийн эрэлт өссөнтэй холбоотойгоор авто тээврийн үнэ ойрын хугацаанд нэмэгдэх төлөвтэй байна.