-2024 оны 05 сарын 01-нээс 05 сарын 06-ний хооронд Тяньжин боомт-оос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 6 галт тэрэг импортын чингэлэг хөдөлсөн байна.
-Өнөөдрийн байдлаар Tяньжин боомтод Монголруу явахаар хүлээгдэж байгаа 5950/8900TEU/ гаруй импортын чингэлэг байгаа бөгөөд өдөрт Монгол улсруу илгээгдэх 100-150 импортын чингэлэг шинээр нэмэгдэн ирж байна.
-Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд доод тал нь 60 хонож ачигдан гарч байна.
-Замын Үүд өртөөний ачаалал хэвийн явагдаж байгаа бөгөөд Замын-Үүд өртөөнд орж ирсэн импортын чингэлэг 2-4 хоногт вагонд ачигдан хэвийн горимоор ажиллаж байна.
-БНХАУ-ын экспортын тээвэр нэмэгдэн Эрээн өртөө ачаалал ихтэй болж байгаа ч шалган өнгөрүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх үйл явц хэвийн явагдаж байна.
-2024 оны 5-р сараас эхлэн далайн тээврийн CMA, Hapag-Lloyd, MSC, Maersk, HMM, Wan Hai компаниуд Ази-Евоп, Африк болон Хойд Америк бүс нутагийн тээврийн үнийг нэмж байна. Үүний улмаас БНХАУ-ын дотоод далайн тээвэр болох Шанхай-Тяньжин, Гуандог-Тяньжин чиглэлийн тээврийн үнэ мөн адил нэмэгдэж байна.
-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1181 чингэлэг байгаагаас: Ачаатай: 465, Хоосон: 716 чингэлэг байна.
-Эрхэм үйлчлүүлэгч та бүхэн Тяньжин боомтын түгжрэл бөөгнөрөлтэй холбоотойгоор яаралтай ачаагаа Тяньжинаас авто тээврээр ачуулан гаргах хүсэлтэй бол авто тээврийн үнийг sales@tuushin.mn болон 11-333909 дугаарт хандан үнийн мэдээлэл авна уу.
Бид бүхэн шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх болно