-2024 оны 05 сард 27 галт тэрэг гарахаар төлөвлөгдсөн байсанаас 05 сарын 1-26ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд 23 галт тэрэг импортын чингэлэг ачин хөдөлсөн байна.
-Өнөөдрийн байдлаар Tяньжин боомтын төмөр замын 2 терминалд Монголруу явахаар хүлээгдэж байгаа 9400 TEU,боомт дээр 1200 гаруй TEU чингэлэгүүд байна. Транзит хугацаа 70-75 хонож ачигдан гарч байна.
-Эрээн өртөөнд экспортын тээвэр ихэссэнтэй холбоотой ачаалал нэмэгдэн гаалийн бүрдүүлэлт 1-2 хоногт хийгдэн гарч байна.
-Замын-Үүд өртөөний үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд орж ирсэн чингэлэгүүд 2-4 хоногт ачигдан гарч байна.
-Тяньжинаас Авто тээврээр ачигдан гарах чингэлэг ихэссэнээр ачааны машины гаалийн бүрдүүлэлт удааширах,ачааны машины олдоц ховордох, авто тээврийн үнэ нэмдэгдэж авто тээврээр гарах ачааны транзит хугацаа нэмэгдэж байна.
-Үүний улмаас Эрээний гаалийн байгууллагаас ачааны машины тээврийн жингийн хэмжилтийн зөрүүг 500 кг дотор байхыг зөвшөөрч харин энэ жингээс илүү гарсан тохиолдолд бичиг баримт болон гаалийн сүлжээнд үнэн бодит жинг оруулахыг шаардаж байна.
-Эрхэм үйлчлүүлэгч та бүхэн барааны бодит жин болон бичиг баримт дээрх жингийн мэдүүлэгийг үнэн зөв гаргаж өгч байхыг хүсье.
Холбогдох утас: 7010-5858, 11-333909
Цахим шуудан: sales@tuushin.mn