Цаг үеийн мэдээ
Логистикийн 7 хоногийн мэдээ
- 2024 оны 10-р сарын 1-нээс 10-р сарын 28-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд, 36 галт тэрэг хөдөлсөн байна.
- Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 8,200 TEU чингэлэг байна. Үүнээс:
- Xingang North терминалд – 2700 TEU
- Wujie терминалд- 4000 TEU
- Xingang Port терминалд- 700 TEU
- Aвтын терминалд- 400 TEU тус тус байна.
- Боомтод ирсэн чингэлгүүдийн транзит хугацаа дунджаар 120-150 хоногт ачигдан гарч байна.
- Тяньжинаас авто тээврээр гарах чингэлэг ихэссэнээр авто тээврийн транзит гаалийн бүрдүүлэлт 20-28 хоног болон удааширч, Эрээний Huanyu терминалд 500 гаруй чингэлэг Замын-Үүдрүү ачигдан гарахаа хүлээж байна.
- Замын-Үүд өртөөний ачаалал их байгаагийн улмаас орж ирсэн импортын чингэлэг дор хаяж 10 хонож вагонд ачигдан гарч байна.
Анхааруулга : Эрээний гаалийн байгууллагаас ачааны машины тээврийн жингийн хэмжилтийн зөрүүг 500кг дотор байхыг зөвшөөрч харин энэ жингээс илүү гарсан тохиолдолд нэмэгдэл зардал гарахыг анхаарна уу.
Иймд эрхэм үйлчлүүлэгч та бүхэн барааны бодит жин болон бичиг баримт дээрх жингийн мэдүүлэгийг үнэн зөв гаргаж өгч байхыг хүсье.
Та бүхэндээ Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.