Туушин ХХК нь анх 2008 онд тээврийн зуучийн үйлчилгээг шуурхай, чанартай болгох, үйлчлүүлэгч хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийх зорилгоор зорилтоо тодорхойлж, чанарын удирдлагын тогтолцооны ISO9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн бөгөөд тогтолцоо нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Стандарт Хэмжил Зүйн Газраас гардан авснаас хойш 4 удаа гэрчилгээ сунгуулах, магадлах аудитад амжилттай хамрагдсан билээ.
Туушин ХХК нь Чанарын Менежментийн Тогтолцооны ISO9001:2015 стандартын шаардлагад нийцүүлэн компанийн баримт бичгийн шинэчлэл хийн, үйлчилгээний чанартаа онцгой анхаарч хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг эрхэмлэн, үзүүлж буй үйлчилгээндээ олон шинэлэг технологи, инноваци нэвтрүүлсэн байдаг юм.
2024 оны 05-р сард Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартын шаардлагын дагуу Үндэсний итгэмжлэлийн төвөөр баталгаажсан үндэсний баталгаажуулалтын “Эс Эф Си Эс” ХХК-аар үнэлгээ хийлгэж гэрчилгээгээ 3 жилийн хугацаатайгаар баталгаажууллаа.