Мэдээ мэдээлэл

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА “ТУУШИН БОЛОВСРОЛ САН”-ИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА “ТУУШИН БОЛОВСРОЛ САН”-ИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

“Туушин боловсрол сан"- г Туушин групп үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын хойч үе, ирээдүй болсон хүүхэд, сурагч, оюутан, залуучуудад сурч боловсрох, мэдлэг чадвараа хөгжүүлэн дээшлүүлэхэд нь зориулан үүсгэн байгуулсан билээ.

Хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих үйлсэд зориулж 2020 оны 12 сарын 30-ны өдөр Засгийн газрын тогтоолоор дахин сэргээн байгуулж, “Монгол соёл, Монгол хүүхэд” анхны хуримтлалын аяныг зохион байгуулсан нь бидний зорилго, зорилттой нэг байсанд бид талархаж сэтгэлийн бэлэг болгон “Хүүхдийн төлөө сан”-д 10 сая төгрөгийн хандив өргөсөнд талархаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Туушин боловсрол сан”-гийн Гүйцэтгэх захирал Н.Энхриймаа, менежер Л.Солонго нарыг хүлээн авч, хамт олонд нь Талархал гардууллаа.

“Хүүхдийн төлөө сан”-д төвлөрсөн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах юм.

1.Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих;

2.Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах;

3.Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлнэ.

Хүүхдийн төлөө Сангийн хөрөнгөөр дэмжлэг үзүүлэх хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийн саналыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-наас 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээн авч, сонгон шалгаруулж, шалгарсан төслийг санхүүжилтээр дэмжих юм.

Та “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-тай https://legalinfo.mn/mn/detail/16230720844461 хаягаар танилцаарай.