-2024 оны 08 сарын 01-нээс 08 сарын 11-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд Xingang North терминалаас 5, Wujie терминалаас 10 нийт 15 галт тэрэг хөдөлсөн байна.
-Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 9,200 TEU буюу 5150 орчим импортын чингэлгүүдийн үлдэгдэлтэй байна. Xinang North терминалд 2600TEU, Wujie терминалд 5200 TEU, Gangwan терминалд 1400 TEU чингэлэг тус тус байна.
-Боомтод ирсэн чингэлгүүдийн транзит хугацаа дунджаар 90-110 хоногт ачигдан гарч байна.
-Тяньжинаас авто тээврээр гарах чингэлэг ихэссэнээр авто тээврийн транзит гаалийн бүрдүүлэлт 20-28 хоног болон удааширч, Тяньжинд автаар гарах 1,100 TEU буюу 800 гаруй импортын чингэлэг хүлээгдэж байна. Эрээний автын чингэлэг хүлээн авдаг Huanyu терминал ачаалал ихтэй ажиллаж байна.
-Гаалийн Ерөнхий Газраас гаргасан 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тээврийн зардлын тооцоог цахим төлбөрийн баримтын ebarimt.mn- ээс хэвлэсэн баримтаар хүлээн авдаг боллоо.
-Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1344 чингэлэг байгаагаас: Ачаатай: 755, Хоосон: 589 чингэлэг байна.
Анхааруулга: Эрээний гаалийн байгууллагаас ачааны машины тээврийн жингийн хэмжилтийн зөрүүг 500кг дотор байхыг зөвшөөрч харин энэ жингээс илүү гарсан тохиолдолд нэмэгдэл зардал гарахыг анхаарна уу.
Иймд эрхэм үйлчлүүлэгч та бүхэн барааны бодит жин болон бичиг баримт дээрх жингийн мэдүүлэгийг үнэн зөв гаргаж өгч байхыг хүсье.