Мэдээ мэдээлэл

Цаг үеийн мэдээ

Цаг үеийн мэдээ

Логистикийн 7 хоногийн цаг үеийн мэдээ

-2024 оны 11-р сарын 1-нээс 11-р сарын 24-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд, 35 галт тэрэг хөдөлсөн байна.

-Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 7,200 TEU чингэлэг байна. Үүнээс:

  • Xingang North терминалд – 2700 TEU
  • Wujie терминалд- 4200 TEU
  • Xingang Port терминалд- 300 TEU
  • Aвтын терминалд- 150 TEU тус тус байна.

-Боомтод ирсэн чингэлгүүдийн транзит хугацаа дунджаар 120-150 хоногт ачигдан гарч байна.

-Тяньжинаас авто тээврээр гарах чингэлэг ихэссэнээр авто тээврийн транзит гаалийн бүрдүүлэлт 20-28 хоног болон удааширч, Эрээний Huanyu терминалд 300 гаруй чингэлэг Замын-Үүдрүү ачигдан гарахаа хүлээж байна.

-“Улс Тунхагласны өдөр” буюу 11-р сарын 26-нд хилийн боомтууд ажиллахгүй амарна.

-Замын-Үүд өртөөний ачаалал их байгаагийн улмаас орж ирсэн импортын чингэлэг дор хаяж 10 хонож вагонд ачигдан гарч байна.

Анхааруулга: Эрээний гаалийн байгууллагаас ачааны машины тээврийн жингийн хэмжилтийн зөрүүг 300кг дотор байхыг зөвшөөрч харин энэ жингээс илүү гарсан тохиолдолд нэмэгдэл зардал гарахыг анхаарна уу.

Иймд эрхэм үйлчлүүлэгч та бүхэн барааны бодит жин болон бичиг баримт дээрх жингийн мэдүүлэгийг үнэн зөв гаргаж өгч байхыг хүсье.