Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэдэг бол бүх гишүүн орны харилцан хүлээн зөвшөөрснөөр, бараа бүтээгдэхүүн улсын хил гаалиар орж гарах гадаад худалдааны урсгалыг техникийн болон горим журмын хувьд илүү хөнгөн хялбар болгох, ижил хэмнэлд жигдрүүлэх онцгой цогц арга хэмжээ юм.
2020 он бол Монгол улсад тээврийн зуучийн салбар үүсэж хөгжсөний, Туушин компани үүсэн байгуулагдсны 30 жилийн ой тохиож байгаа түүхэн жил бөгөөд бидний баяр дээр баяр нэмж олон олон халуун мэндчилгээ ирүүлж, хүндэтгэл үзүүлсэн зорилго нэгт салбарынхандаа гүн талархал илэрхийлье.
Туушин компани нь энэхүү хуулбар бичээсийг ОХУ-с МУ-ын Улаанбаатар хот хүртэл цаг хугацаанд нь, бүрэн бүтэн тээвэрлэн авчирч, хүлээлгэн өглөө.
Туушин ХХК-ийн хөрөнгө оруулалттай "Монгол тээвэр нэгдэл ХХК ", "Үндэсний тээврийн Корпораци ХХК" компаниуд хамтран Улсын онцгой комиссод 10 сая төгрөгийн мөнгөн хандив өргөлөө.