Япон улсын Засгийн Газраас төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд Япон улсаас Монгол улсын 21 аймгийн эмнэлэг, УБ хотын 9 дүүргийн эрүүл мэндийн төв, Улсын 3-р төв эмнэлэг болон Улсын 1-р төв эмнэлэг зэрэг эмнэлэгүүдэд хамгийн сүүлийн үеийн 4D ЭХО аппаратыг хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан эдгээр тоног төхөөрөмжүүдийн тээвэрлэлтийг Туушин ХХКомпани хариуцаж хийж гүйцэтгэхээр боллоо.