Манай зуучлалаар хамгийн сүүлд Ляньюньган боомтоос 12-р сарын 5-нд чингэлгүүд хөдөлсөн ба өнөөдрийг хүртэл дахин ачилт хийгдэж гараагүй байгаа.
УБ өртөөн дэх ачааны ялгалтад зориулсан хугацааг багасгах, ингэснээр вагон эргэлтийг нэмэгдүүлэх, шуурхай ажиллах үүднээс Улсын урд хилээр орж ирэх ачаатай вагон, чингэлгүүдийг Улаанбаатарт терминал харгалзахгүй буулгах шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэр 2022 оны 5-р сарын 6-аас эхлэн түр хугацаанд хэрэгжихээр болсоныг мэдэгдэж байна.